Монголд анх удаа 5G сүлжээг нэвтрүүлж буйгаа Юнител компани зарлалаа. Шинэ үеийн асар өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн энэхүү сүлжээг өмнө нь хэд хэдэн удаа Монголд туршиж байсан ч олон нийтэд нээлттэй, хэн ч хэрэглэж болохоор туршигдаж байсан удаагүй.
Юнител компаниас мэдээлж буйгаар одоогоор зөвхөн Сүхбаатарын талбайд ашиглаж болохоор байгаа аж. Ингэхдээ 5G сүлжээг ашиглах зөвшөөрлийг Apple, Samsung гэсэн томоохон гар утас үйлдвэрлэгч компаниудаас зөвшөөрөл авч байж эрх нээгддэг байна.
Одоогоор зөвхөн Huawei P40, P40 pro, P40+ утаснуудад зөвшөөрөл олгогдсон байгаа бол бусад утаснууд дээр ашиглах зөвшөөрлийг авахаар ажиллаж байна. Тиймээс iPhone, Samsung утас хэрэглэгчид одоохондоо ашиглах боломжгүй.
Ташрамд дурдахад, 5G сүлжээ нь бидний ашиглаж буй 4G LTE сүлжээнээс 100 дахин хурдан интернэт бөгөөд хэрэв та дээр дурдсан Huawei гар утастай бол төв талбай дээр очин 5G сүлжээний хурдыг өөрийн гар утсан дээрээ бодитоор ашиглаж болох юм.