“Парис-2024”-өөс эхлэн олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжгийн төрөл шинээр нэмэгдэхээр болсон. Тэгвэл ОУОХ-оос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ.
Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөх бөгөөд 20 тамирчин гурван үе шаттай тэмцээнээс олимпын эрхээ авах юм. Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдөж олимпын медальтнууд тодрох аж.