Өнгөрсөн долдугаар сарын 31-ны өдөр /2022.07.30/ БНСУ-ын “Гангнеунг” спорт цогцолборт алдарт дуучин PSY-ийн усан шоу болох “Summer swag” тоглолтын үеэр тайзыг буулгаж байсан арын албаны Монгол ажилтан өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэрэг намжаагүй байх үед тоглолтын талаар дахин маргаан дагуулсан хэрэг гарах болж, олны эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа талаар БНСУ-ын хэвлэлээр мэдээлсэн байна.
Үүнд, PSY-ийн ээлжит нэгэн маргаан дагуулсан хэрэг нь концерт болсон байгууламжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гэжээ.
Тодруулбал, энэ наймдугаар сарын 06-ны өдөр /2022.08.06/ Жоолланамдогийн Ёсү хотод тоглолт болсны дараа шал эвдэрч, хонхойж, цуурсан байсан тул Ёсү хотын Спортыг дэмжих хэлтсээс тухайн үеийн тоглолтыг хариуцаж байсан "Кёнгонгмару" компанид албан бичиг илгээж, нөхөн төлбөр шаардаж, эвдрэлийг засаж, сэргээхийг хүссэн байна.
Энэ наймдугаар сарын 16-ны өдөр /2022.08.16/ Ёсү хотын Спортыг дэмжих хэлтсийн ажилтны мэдээлснээр, "Бид энэ сарын 10-ны өдөр сэргээн засварлахыг хүссэн албан бичиг илгээж, тоглолтыг зохион байгуулагчид асуудлыг шийдэхээр ирсэн. Ингээд үдээс хойш цуурсан гэх газар үзлэг хийсэн.
Хариуд нь тэд “хэцүү хүнд гэмтэл байна. Бид ийм болно гэж бодсонгүй” гэсэн.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд олон тоглолт хийсэн ч анх удаагаа ийм зүйл болж байна. 28 мянган үзэгч цугласнаас биш удаан хугацаанд шүршсэн уснаас болж нурсан гэж үзэж байна. Их хэмжээний засварын зардал гарах төлөвтэй байна” гэжээ. Харин амиа алдсан 20 гаруй насны Монгол эрэгтэйн хувьд мөн их хэмжээний ус цацсаны улмаас нойтон шал нь дээр халтирч унасан байж болзошгүй гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байсан юм.
Эх сурвалж: Mk.co