Т.Ням-Очир: Есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын ажиллагаа хэвийн эхлэх боломжтой байна

Т.Ням-Очир: Есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын ажиллагаа хэвийн эхлэх боломжтой байна

Өнөөдөр /2022.08.18/ Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Урьд өмнө нь наймдугаар сард бүртгэл хийгээд явдаг байсан бол одоо амьдралын хэрэгцээ шаардлагаар гадагшаа дотооддоо явсан тохиолдол суудлыг бөглөхгүй байх шаардлагыг ханган ажиллаж байна. Гурван ээлжийн тухайд төгсөлт элсэлтийн тоо жил ирэх тусам ойртоно. Ингэвэл жилээс жилд энэ асуудал арилна. Ямартай ч есдүгээр сарын 1-нээс хичээл сургалтын ажиллагаа хэвийн эхлэх одоогоор боломжтой байна. Гэхдээ халдвар хамгааллын түвшинг ямар хэмжээнд барих вэ гэдэг дээр нарийвчилсан зөвлөгөө ЭМЯ, мэргэжлийн байгууллагын тусламжтай хүргүүлнэ. Цар тахлын үед ганц ч сургууль голомт болоогүй сайн туршлага байгаа” гэв.