Т.Ням-Очир: Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байна

Т.Ням-Очир: Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байна

Өнөөдөр /2022.08.18/ Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэл ажлыг хангалаа. Энэ жилийн хувьд 750 мянган хүүхэд ЕБС-д суралцахаар байгаа бөгөөд бүх хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуулиудад хуваарилагдсан байгаа. Одоо эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хуваарилалтыг баталгаажуулах ажлыг энэ сарын 19-25-ны өдөр явуулна. Систем дээр гацалт хийх интернэтээс хамаарна. Цэцэрлэг дээр бид нар туршсан учраас одоо харьцангуй гайгүй гэж үзэж байгаа” гэв.