Энэ жил Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Японы "Зуурдын сэтгэл" киноны дууг дуулсан "Pinky & Killers" хамтлагийн гоцлол дуучин Kon Yoko Монголд тоглолтоо хийхээр болжээ.
дуучин Kon Yoko тоглолт наймдугаар сарын 20-нд Хүүхдийн парк дахь "White Rock Center"-д болох юм байна. Тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдаад байсан юм.