Шинзо Абэ: Банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлнэ

Шинзо Абэ: Банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад ажиллаж байна. Тэрбээр Токио хотноо энэ сарын 22-23-нд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох юм. Түүнийг Японд ажиллах үеэр буюу өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв.

Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Японы Ерөнхий сайдын хэлсэн дээрх үг олны анхаарлыг ихээхэн татаад байна. Өөрөөр хэлбэл тэрбээр дипломат хэллэгээр Монголын Засгийн газар "Саарал жагсаалтад" орсон асуудлаа болон бусад санхүүгийн хүндрэлээ шийдсэний дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд оруулах хоёрдахь шатны хөрөнгө оруулалтыг оруулна гэж мэдэгдсэн байна. 

Тэгэхээр манай улсын саарал жагсаалтад орсон асуудал нь олон улсын хөрөнгө оруулалтыг гацааж буйг харуулж буй эхний жишээ энэ боллоо. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлсэн үгнээс дүгнэвэл "Саарал жагсаалт"-аас гарсны Хөшигийн хөндийн хоёр дахь санхүүжилт орж ирэх нь. Энэ талаар зарим эдийн засагчид хулгай дээрэмээ зогсоовол хөрөнгө оруулт өгье гэж хэлжээ хэмээн жиргэжээ.