Өнгөрөгч Бямба гараг /2022.08.13/-т АНУ-ын Чикаго хотын Мичиган нууранд хоёр завь мөргөлдөж, энэ үеэр хоёр Монгол эмэгтэй хүнд бэртэж, нэг нь хөлөө дайруулахад хүрч, нөгөө нь гарандаа гэмтэл авсан талаар cashews.com сайт мэдээлжээ.
Тодруулбал, тус өдөр 34 настай Б.Лана гэх Монгол эмэгтэй гэр бүлийн хамтаар найзуудтайгаа Мичиган нуурын эрэг дээр уулзцгаасан байна. Ингээд тэд завин дээр сууж, зугаалах үеэр тэдний сууж явсан завь эвдэрч, улмаар өөр нэг завьтай мөргөлджээ. Энэ ослын улмаас Б.Лана хүнд гэмтэл авч, хоёр хөлөө тайруулах хэмжээнд хүрсэн байна. Харин түүний найз эмэгтэйн гар нь гэмтжээ.
Б.Лана өөрийн цахим хуудастаа, “Би нөхрийнхөө сандарсанд нүд, бас намайг хайж байхыг харсан. Би түүний өвдөлттэй царайг хэзээ ч мартахгүй" гэжээ. Мөн хэрэг гарсан газар ажилласан ажилтан Р.Эчеварриа "Би завин дээр их хэмжээний цус алдаж байгааг харсан. Би тэр даруйд түүнийг цусыг тогтоохыг оролдсон” гэжээ. Одоо тус осол юунаас болсныг болсныг тогтоохоор мөрдөн байцаагчид ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Б.Лана нарын зорчиж явсан завь эвдэрч, завийг засах гэж оролдох үеэр өөр нэг завь хурдтай ирж мөргөсөн” гэж байгаа аж.
Эх сурвалж: cbsnews.com