Украины салан тусгаарлагчдын Донецк мужид олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй ОХУ-ын итгэмжлэгдсэн шүүх гадаадын таван иргэнийг буруутгаад байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тус мэдээлэлд, “тэдний гурав нь Украины хүчнийхэнтэй хамт Оросын эсрэг тулалдаж байсан Британийн иргэн Жон Хардинг тэргүүтэй хүмүүс юм. Тэдэнд цаазаар авах ял оноож магадгүй гэж Оросын ТАСС агентлаг мэдээллээ. Мөн Д.Хили, Э.Хилл гэх өөр хоёр Британийн эрийг буруутгаж байсан ч цаазаар авахуулаагүй юм. Тус таван эрчүүд бүгд буруугаа хүлээсэн. Тэднийг шүүх хурал ирэх аравдугаар сарын эхээр үргэлжилнэ” гэжээ.
Эх сурвалж: BBC