Энэ наймдугаар сарын 12-ны өдөр /2022.08.12/ Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ОХУ-ын “Роскосмос” Төрийн корпорац сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан талаар ОХУ-ын хэвлэл мэдээлжээ.
Энэхүү цахим арга хэмжээг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, мөн сансарт хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх саналын дагуу зохион байгуулсан гэжээ.
Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, Роскосмос-ын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Сергей Савельев нар гарын үсэг зурсан бөгөөд баримт бичгийн хүрээнд талууд сансар огторгуйг судлах, ашиглах, Монгол Улсаас анхны эмэгтэй сансрын нисэгчийг сургах, нисэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаас гадна хоёр улсын сансар судлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм гэжээ.
Эх сурвалж: Baikal.ru