АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын "Өвлийн цагаан ордон" гэх далайн эргийн чулуун ханатай Мар-а-Лаго үл хөдлөх хөрөнгө тус улсын үндэсний аюулгүй байдал, тагнуулын мэргэжилтнүүдийн толгойны өвчин болоод удаж байгаа аж.
Энэ талаар тагнуулын ажилтан асан нэгэн хэлэхдээ, "тус газар нь АНУ-ын засгийн газрын хамгийн нууц материалыг хадгалах болсон. Яг л хар дарсан зүү шиг" гэжээ.
Учир нь 114 өрөө бүхий тус харш нь Д.Трампын АНУ-ын ерөнхийлөгч байхдаа авчирсан тус улсын нууц баримтууд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нэгжлэг хийж 11 багц баримт бичгийг хураан авсан бөгөөд зарим нь төрийн нууцын дээд түвшинд багтдаг мэдээлэл байсан гэжээ.
Эх сурвалж: CNN