"E-Mongolia" aппликейшинд нийслэлд 73 мянган хүүхэд цэцэрлэгийн бүртгэл хийгджээ

"E-Mongolia" aппликейшинд нийслэлд 73 мянган хүүхэд цэцэрлэгийн бүртгэл хийгджээ

Энэ оны 8 дугаар сарын 15-ны 8:20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж. Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас "E-Mongolia" aппликейшнаар явуулж бaйгаа юм.