Буриадын эрдэмтдийг "Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ

Буриадын эрдэмтдийг "Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Дэлхийн 11 орны эрдэмтэд оролцсон уг хуралд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол судлал, бурхан судлал, төвд судлалын хүрээлэнгийн Улаан-Үд хотоос ирсэн төлөөлөгчид идэвхтэй оролцсон талаар ОХУ-ын хэвлэлд онцолжээ.

Үүнд, “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монголын эртний болон дундад зууны түүхийг судлахад жинтэй хувь нэмэр оруулсан монголч эрдэмтэн, тэр дундаа Буриадын эрдэмтдийг шагнаж урамшууллаа. Цымжит Ванчикова гадаадын иргэдэд зориулсан Монгол Улсын дээд шагнал-Алтан гадас одонгоор шагнасан бол Булат Зориктуев "Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан" өндөр цол, "Академич Ш.Нацагдорж" медалиар шагнагджээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө