Саяхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ненси Полеси Тайваний аралд айлчилсан нь БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарч, Хятадын арми томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг тус арлын ойролцоо хийгээд өнгөрөгч Ням гараг /2022.08.07/-т өндөрлөсөн.
Тэгвэл өчигдөр /2022.08.14/ орой АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Тайваний аралд хүрэлцэн ирсэн байна. Тодруулбал, тэд энэ сарын 14-15 ны хооронд нэг өдрийн айлчлалыг арлын нийслэл Тайбэй хотод хийх аж. Харин тус айлчлалыг эсэргүүцсэн ямар нэг үйлдлийг БНХАУ-ын тал одоогоор хийгээгүй байна.
UPDATE: The U.S. delegation’s flight landed in Taipei at 18:53 local time. AIT has confirmed that Senator @EdMarkey lead a congressional delegation (@RepLowenthal, @DonBeyerVA and @RepAmata) to Taiwan from Aug 14-15, as part of a larger visit to the Indo-Pacific region. 1/ pic.twitter.com/gXfbTZMgjZ
— Tingting Liu 劉亭廷 (@tingtingliuTVBS) August 14, 2022