Херсон мужийн “Днепр” мөрний дээр тавигдсан дөрвөн гүүрний хамгийн сүүлчийн гүүрийг Украины арми өнгөрөгч Бямба гараг /2022.08.13/-т устгажээ. Ингэснээр тус мужид байгаа ОХУ-ын 25 мянга орчим цэрэг Крымээс ирэх хангамжаасаа салж тун хүнд байдалд орсон талаар Varlamov news telegram сувагт мэдээлсэн байна. Тодруулбал, тус гүүрийг яаралтай сэргээн засварлахгүй бол Орос цэргүүдээ хүнс, түлш, техник хэрэгслээр хангаж чадахгүй болох ажээ.
Эх сурвалж: Varlamov news