"Сатаны шүлгүүд" номоороо дэлхийд танигдсан зохиолч Салман Рушди өчигдөр /2022.08.12/ Нью-Йоркт болсон Чаутаукуа институтын тайзан дээр лекц унших гэж байхдаа бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн тул түүнийг эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ талаар түүний төлөөлөгч Эндрю Уайли хэлэхдээ, “Түүнийг амьсгалын аппаратанд суулгаж, элэг, мэдрэл, нүд нь гэмтсэн болохыг баталсан. Салман нэг нүдээ алдах магадлалтай, гарны мэдрэл нь тасарсан, элэг нь хутгалуулж, гэмтсэн" гэжээ. Харин Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлж буйгаар, "Тус хэргийн сэжигтэн нь Салман Рушдийн хүзүү болон гэдсэнд нь хутгалсан" гэж мэдээлжээ.