Сингапурт кофе шопоор үйлчлүүлж байсан Монгол эмэгтэй үймээн дэгдээж, танхайрч, мөн цагдаагийн цави руу нь өшиглөсөн хэргээр буруутгагдсан талаар straitstimes.com сайт нийтэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн 35 настай эмэгтэй О нь Сингапурын төрийн албан хаагчийг гэмтээсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тул түүнийг 12 долоо хоног баривчлах ял, мөн 3 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.
Тус хэргийн талаар Сингапурын прокурорын орлогч Эндрю Чиа шүүхэд мэдүүлэхдээ, “өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны орой 20:45 цагийн үед “Sembawang Road” кофе шопын ажилчин “эмэгтэй үйлчлүүлэгч дарамталж байна” гэж цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаагийн алба хаагчдыг тус газарт очиход О нь согтуу, танхайрсан байдалтай байсан.
Харин түүнийг кофе шопоос гарахад тэрээр хүмүүст түрэмгий зан авир гаргасаар байсан тул түүнийг гавласан.
Ингээд О-г Модландсийн цагдаагийн төв байранд авч ирэх үеэр О нь цагдаа нартай ноцолдож, хоёр офицер руу ширүүн авирласан. Мөн тэрээр цагдаагийн цогцолборт ирээд автомашинаас гарахаас татгалзсан. Эцэст нь түүнийг бүс нутгийн цагдан хорих ангид хүргэхэд О нь уйлж, ковидын шинжилгээ авах зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнд ямар ч шинжилгээ хийгээгүй. Тэрээр эсэргүүцэж, хашгирсаар байсан бөгөөд ахлах штабын түрүүч Дана болон өөр нэг офицер түүнийг суулгахыг оролдоход О түүн рүү бүдүүлэг үг хэлсэн. О-ыг хорих байранд аваачсаны дараа О эсэргүүцсээр байсан бөгөөд цагдаагийн алба хаагчиCpl Исламийн цавинд өшиглөсөн байна” гэжээ.
Эх сурвалж: Straitstimes.com