БНСУ-ын Төрийн захиргаа усны гамшгаас болж эвдэрсэн цахилгаан барааг үнэ төлбөргүй засаж өгөхөөр болжээ

БНСУ-ын Төрийн захиргаа усны гамшгаас болж эвдэрсэн цахилгаан барааг үнэ төлбөргүй засаж өгөхөөр болжээ

Солонгос улсын төвийн бүс нутагт энэ сарын 8-наас усархаг бороо үргэлжлэн орж буйн улмаас эвдэрч, хэмхэрсэн цахилгаан барааг наймдугаар сарын 1-18 хүртэл үнэ төлбөргүй засаж өгөхөөр болсон байна. Тус улсын Төрийн Захиргаа, Аюулгүй Байдлын Яамнаас Samsung, LG, Winia цахилгаан барааны компаниудтай хамтран энэхүү ажлыг эхлүүлж байгаа аж.

관악구 буюу Гуанаг дүүргийн иргэд гэртээ засварчин дуудаж үнэгүй засуулах боломжтой бөгөөд бусад дүүрэгт оршин суудаг иргэдийн хувьд цахилгайан бараагаа авч очоод үйлчлүүлэх боломжтой юм байна.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Мөн Өнөөдөр/2022.08.13/-өөс эхлэн дахин бороошно. Өнгөрсөн долоо хоногийн үргэлжилсэн усархаг борооноос ч илүү устай, хүчтэй бороо орох төлөвтэй байна хэмээн Цаг Уурын Албанаас мэдээллээ.