ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-ын Элчин сайдтай Төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар ярилцжээ

ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-ын Элчин сайдтай Төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар ярилцжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр /2022.08.11/ хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна