ШУУРХАЙ: Монголоос Улаан-Үд рүү 5000 ам.доллар авч явсан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэж, хураан авчээ

ШУУРХАЙ: Монголоос Улаан-Үд рүү 5000 ам.доллар авч явсан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэж, хураан авчээ

Монголоос ОХУ-ын Улаан-Үд рүү 5000 ам.доллар авч явсан иргэнд зөрчлийн хэрэг үүсгэж, хураан авчээ.

Тодруулбал, тус улсын “Байгаль” олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин зорчиж явсан иргэнээс гаалийн байцаагчийн нохой жуулчны чемодан дотор их хэмжээний бэлэн мөнгө болзошгүйг илрүүлж, 148 ширхэг 100 долларын дэвсгэрт байсныг тогтоосон байна. Тус жуулчныг их хэмжээний бэлэн мөнгө авч яваа талаар мэдүүлээгүй хэргээр Буриадын гаалийн газар 1-р зүйлийн дагуу захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ. Мөн ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.4. Татваргүй импортын хэмжээнээс хэтэрсэн валютыг буюу 4800 ам.долларыг хураан авсан байна.

Энэ талаар Улаан-Үдийн гаалийн газрын дарга Александр Третьяков, “Жуулчид, иргэд ОХУ-руу ямар ч хэмжээгээр бэлэн мөнгө авчрах боломжтой. Харин нийт дүн 10 мянган ам.доллараас давсан тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг гаргаж, улаан коридороор мэдүүлэх ёстой. Хэрэв та 100 гаруй мянган ам.доллартай тэнцэх хэмжээний валют оруулж ирвэл уг хөрөнгийн гарал үүслийг баримтжуулах ёстой” гэжээ.