“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ий нээлт өнөөдөр цахимаар болж байна

“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ий нээлт өнөөдөр цахимаар болж байна

Өнөөдөр/2022.08.12/ “Дэлхийн залуучуудын өдөр” тохиож буйтай холбоотойгоор “залуучуудын хөгжлийн сарын аян”-ий нээлтийн үйл ажиллагаа болж байна.

Манай улсын хувьд энэ наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Тиймээс наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Залуучуудын хөгжлийн аян”-ыг 2003 оноос хойш улс даяар зохион байгуулж байгаа юм.

Залуучуудын хөгжлийн  сарын аяныг эхлүүлэх, тухайн жилийн онцлог арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар олон нийт, залуучуудад мэдээлэл хүргэх, талуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс зохион байгуулдаг нээлт энэ жил цахимаар болж байна. 

ШУУД: