Энэ долоо хоногт Флорида муж дахь АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын Мар-а-Лаго амралтын газарт Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийж, цөмийн зэвсэгтэй холбоотой нууц баримт бичгүүдийг олохыг эрэлхийлсэн гэж тус ажиллагааг мэддэг хүмүүс The Washington Post сонинд ярьжээ. Харин тэд “ийм бичиг баримт олдсон эсэх талаар нэмэлт мэдээлэл ирээгүй байна” гэжээ.
CNN агентлаг энэ талаар өмнө нь мэдээлэхдээ, “Үндэсний архивын газраас гаргасан баримтууд дутуу байгаа эсэхийг тодруулахыг тулд мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Ингээд нэгдүгээр сард Д.Трампын Мар-а-Лаго хотоос олж авсан материалуудын дунд маш нууц, чухал баримтуудыг илрүүлснээр Хууль зүйн яаманд эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: CNN