НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ наймдугаар сарын 8-11-ны өдрүүдэд манай улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.
НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих ажилд оролцож, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн ажилтай танилцсан. Тэгвэл НҮБ-ын албан ёсны твиттер хаягт, айлчлалын талаар “Мартагдашгүй айлчлал байлаа баярлалаа Монгол” гэсэн талархал нийтлэгджээ.
Thank you Mongolia for an unforgettable visit! pic.twitter.com/vW2gRn0AsR
— UN Spokesperson (@UN_Spokesperson) August 11, 2022