“Оюуны наадам 2022” тэмцээн энэ сарын 15-18-ны өдрүүдэд болно

“Оюуны наадам 2022” тэмцээн энэ сарын 15-18-ны өдрүүдэд болно

“Оюуны наадам 2022” нэгдсэн тэмцээнийг зохион байгуулах гэж буйгаа Монголын оюун ухааны академиас зарлалаа. Энэхүү тэмцээнд 3000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаас 600 гаруй нь шалгарсан байна. Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 14-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Харин тус  тэмцээн  энэ сарын 15- 18- ны өдрүүдэд удирдлагийн академийн хурлын зааланд зохион байгуулагдана .

Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар  “Тэмцээн уралдаан болох тусам хүүхэд залуус маань шинэ төрлийн хоббитой болж, хувийн ур чадвараа ахиулж, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх гээд олон ач холбогдолтой. Бид бүхэн тамирчид бэлтгэн олон улсын тэмцээнүүдэд оролцуулснаар олон улсын 50 тамирчинтай болсон байна” хэмээлээ.

Г.ХУЛАН