Өсвөр үеийнхний холбоо барих хаягийг хянах зориулалттай функцыг Snapchat гаргажээ

Өсвөр үеийнхний холбоо барих хаягийг хянах зориулалттай функцыг Snapchat гаргажээ

"Снэпчат" /Snapchat/ компани эцэг эхчүүд хүүхдүүдээ интернэт орчинд хянах боломжтой шинэ функцээ танилцууллаа. 

Энэхүү функц нь эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдүүдийнхээ снэпчатаар хэнтэй ярьж байгааг харах боломжийг олгох бөгөөд снэпчат дээрх гэр бүлийн группэд нэгдэхийг санал болгох боломжтой аж. Уг хүсэлтийг зөвшөөрснөөр хүүхдүүдийнхээ найзуудын жагсаалт, сүүлийн долоо хоногт хэнтэй мессежээр харилцсан болохыг мэдэх боломжтой аж. Снэпчатын мессежнийн Жереми Восс энэ талаар ярихдаа “Энэ нь бие даасан байдал, хувийн нууцыг хамгаалахын зэрэгцээ аюулгүй, сайн сайхан байдал руу чиглүүлж өгнө” гэжээ.

                                                                                                Эх сурвалж: Reuters agency