Цэцэрлэгийн цахим бүртгэлийг маргаашнаас эхэлж цахимаар авна

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг маргаашнаас эхэлж цахимаар авна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар "Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан. Монгол Улсын хэмжээнд 303 мянган хүүхэд цэцэрлэгийн настай. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамрагддаг тогтолцоо байсан. Тэгвэл өнөөдөр бид сугалааны тогтолцоог халж байна" гэлээ.

Харин цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 24-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. 

Нэгдүгээр үе шат:

  • Наймдугаар сарын 10-24 хүртэл хүсэлт хүлээн авна
  • Наймдугаар сарын 25-26 хүртэл цэцэрлэгт хуваарилна
  • Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийг баталгаажуулна.

Хоёрдугаар үе шат:

  • Есдүгээр сарын 10-25 хүртэл хүсэлт хүлээн авна
  • Есдүгээр сарын 26-27 өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Есдүгээр сарын 27-30 өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.

Гуравдугаар үе шат:

  • Аравдугаар сарын 3-24 хүртэл хүсэлт хүлээн авна
  • Аравдугаар сарын 25-26 өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Аравдугаар сарын 26-31 хүртэл бүртгэлийг баталгаажуулах юм.