Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах "Боловсролын сэтгэл зүйч"-ийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Уг шалгаруулалтад 163 сэтгэл зүйчийн баримт бичгийг хүлээн авснаас 103 нь тэнцсэн байна.
Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын даргын А/151 дүгээр тушаалаар байгуулагдаж 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд сонгон шалгаруулалтыг хийсэн.