“Салбар Дундын Тархи Судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ

“Салбар Дундын Тархи Судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ

ШУА-ийн дэргэдэх Тархи Сэтгэл судлалын хүрээлэн, Монголын Нейросайнсийн нийгэмлэг, АШУҮИС, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Олон улсын тархи судлалын байгууллагатай хамтран “Салбар дундын тархи судлал- 2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд тархи сэтгэл судлалын хүрээлэнд зохион байгуулна.

Тус хуралд  АНУ, Япон, Солонгос, Малайз, Киргиз, БНХАУ, ОХУ зэрэг 10 гаруй орны 11-н тархи судлалын шилдэг профессорууд долоо хоногийн турш 29 илтгэл тавих юм.

Үүнд:

  • Тархи судлалын хөгжил ямар түвшинд явж буй
  • Тархи судлалын ШУ-ны хөгжил
  • Монгол Улсад тархи судлалын хөгжил ямар түвшинд байгаа вэ?
  • Цаашид тархи судлалыг Монгол Улсад хөгжүүлэх ямарт зорилтуудыг хэрэгжүүлж буй
  • Тархи судлалын шинэ амжилтуудыг гадаадын эрдэмтэд толилуулах арга хэмжээ болох юм байна.

Мөн

  • Тархины төрөлхийн болон олдмол эмгэгүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлогоо эмчилгээ
  • Оюун ухааны чадвараа хэрхэн сайжруулах
  • Зөнөгрөл
  • Тархи судлалын шинжлэх ухаан ирээдүйд бидний амьдралд хэрхэн сайнаар болон муугаар нөлөөлөх
  • Сэтгэцийн эмгэг
  • Стрессийн бие махбодид үзүүлэх нөлөө
  • Одоо манай хүрээлэн дээр хийгдэж буй нойрны чанарын судалгаа 

зэрэг сэдвээр мэргэжлийн эмч судлаач нараас ярилцлага авах боломжтой аж.