АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Полеси Тайваний аралд хийсэн айлчлалыг дараа БНХАУ тус арлын ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилтийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тус сургуулилтын үеэр Хятадын хөлөг онгоц, нисэх онгоцууд их газар болон Тайваний арлыг тусгаарладаг “гол шугам”-ыг хэд, хэдэн удаа давсан ажээ.
Үүнийг Тайваний тал, “Арал руу довтлох бэлтгэл сургуулилтыг Хятад хийсэн” гэж мэдэгдсэний дараа АНУ Бээжинг "өдөөн хатгасан, хариуцлагагүй" үйлдэл хийлээ хэмээн буруутгаад байна.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Эдгээр үйл ажиллагаа нь БНХАУ-ын одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх хүчин чармайлтыг эрс нэмэгдүүлж байна. Эдгээр нь өдөөн хатгасан, хариуцлагагүй, буруу тооцоо хийх эрсдэлийг нэмэгдүүлж байна" гэж мэдэгдсэн байна. Харин Бээжин сүүлийн үеийн сургуулилтын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч Тайвань орчмын агаар, далайд цэргийн сургуулилтаа Ням гараг /2022.08.15/ хүртэл үргэлжлүүлэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: BBC