Хятадын цэргийн сургуулилт "маш их өдөөн хатгасан шинжтэй байна" гэж Тайваний тал мэдэгджээ

Хятадын цэргийн сургуулилт "маш их өдөөн хатгасан шинжтэй байна" гэж Тайваний тал мэдэгджээ

Тайваний арлын Гадаад хэргийн сайд Жозеф Ву "Тайвань бол Хятадын тэлэх хүсэл мөрөөдлийн сүүлчийн хэсэг биш. Хятад улс юу хийхийг оролдож байгааг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч үзэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.  

Мөн тэрээр “Тайвань тусгаар тогтносон улс гэдгээ тунхаглалгүйгээр өөрийн гэсэн ардчилсан үйл явцтай, өөрөө захирах арал хэвээр үлдэхийг хүсэж байна” гэж дахин хэлсэн байна. 

Учир нь Хятад улс Тайваний арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн мэдэгддэг юм. 

Жозеф Ву мөн нэмж хэлсэн үгэндээ, “Хятадын зан авир нь маш их өдөөн хатгасан шинж чанартай байгаа бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Энэ нь олон улсын худалдаа, олон улсын тээвэрт саад учруулж байна. Хятадын цэргийн сургуулилтаас болж олон зуун хөлөг онгоц, онгоцны чиглэлийг өөрчлөх шаардлагатай болоод байна” гэжээ.

Эх сурвалж: BBC