Өнгөрсөн дөрөвдүгээр сар /2022.04/-аас хойш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй "Тамгагүй төр" жүжиг тун удахгүй 100 дахь тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа аж.
"Тоглогдох бүрдээ танхим дүүрэн үзэгчтэй Монголын анхны жүжиг" хэмээн хүмүүс онцлоод буй. Тэгвэл өчигдөр /2022.08.03/ тус жүжгийн Ерөнхий зураач Д.Ганзориг болон Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнасан явдалд “Тамгагүй төр” жүжгийн хамт олон хүндэтгэл үзүүллээ.
ВИДЕО: