В.Зеленский БНХАУ-ын Ши Жиньпинтэй “Оросын талаар шууд яриа хэлэлцээ хийх" хүсэлтэй байна гэж мэдэгджээ

В.Зеленский БНХАУ-ын Ши Жиньпинтэй “Оросын талаар шууд яриа хэлэлцээ хийх" хүсэлтэй байна гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский “South China Morning Post” /scmp.com/ сонинд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Украины мөргөлдөөний асуудлаар шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тэрээр, “Би БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй шууд ярилцмаар байна. Украин руу Оросоос өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш бид хэлэлцээ хийх хүсэлт тавьсан боловч яриа хэлэлцээ болоогүй байна. Хятад улс маш хүчирхэг эдийн засагтай бөгөөд Орост эдийн засаг, улс төрийн хувьд нөлөөлж чадна. Хятадын зах зээлгүйгээр Орос улс эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлагдмал байдалд орно. Мэдээж, би Хятад улс ОХУ-д хандах хандлагаа эргэн хараасай гэж маш их хүсэж байна” гэжээ. 

Эх сурвалж: scmp.com




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө