АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваний аралд хийсэн айлчлалыг Хятад улс эсэргүүцэж, арлыг тойрон түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилтийг хийж эхэлсэн байна.
Хятадын Батлан хамгаалах яам тус арлын эргэн тойронд агаарын болон далай тэнгисийн сургуулилт, алсын зайн “галын сургуулилт” хийж байгаа зургаан байрлалын газрын зургийг хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа энэ бол "бүслэлт" гэж тодорхойлсон байна. Мөн тус сургуулилтын үеэр усан онгоц болон нисэх онгоцуудыг бүсээс хол байхыг анхааруулжээ.
Мөн энэ сургуулилтын үеэр Хятадын ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн цэргийн командлал орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Тайваний хоолойн зүүн хэсгийн тодорхой хэсэгт алсын зайн пуужингаар нарийн цохилт өгсөн байна. Энэ талаар Хятадын тал, “Энэ нь төлөвлөсөн дасгалын нэг хэсэг бөгөөд” хүлээгдэж буй үр дүндээ хүрсэн" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC