АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх протоколыг соёрхон батлах тухай тогтоолыг өчигдөр /2022.08.03/ баталсан байна. Учир нь АНУ-ын хууль тогтоомжийн онцлогийн дагуу тус улсын Ерөнхийлөгч аливаа гэрээ хэлэлцээрийг соёрхон баталж, Сенатын танхим зөвшөөрөл өгдөг байна. Одоо дээрх улсуудыг НАТО-д элсүүлэх тухай баримт бичигт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж, цэргийн эвсэл рүү илгээнэ. Жо Байден НАТО-г өргөжүүлэх тухай тогтоолыг Сенатын танхим баталсныг сайшааж, Финланд, Шведийг тус эвсэлд элсүүлэх талаарх протоколд гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ.