БНСУ-ын ерөнхийлөгч "амралтаа авсан" тул АНУ-ын танхимын тэргүүн Нэнси Пелоситай уулзахгүй, утсаар ярина гэжээ

БНСУ-ын ерөнхийлөгч "амралтаа авсан" тул АНУ-ын танхимын тэргүүн Нэнси Пелоситай уулзахгүй, утсаар ярина гэжээ

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоситой уулзах төлөвлөгөө байхгүй тул утсаар ярилцана гэжээ. Тодруулбал, өнөөдөр  /2022.08.04/ БНСУ-д АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси айлчилж байгаа хэдий ч Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёол түүнтэй утсаар ярихаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Харин Солонгосын KBS сайтад, БНСУ-ын ерөнхийлөгч Юн "амралтаа авсан" байгаа тул Нэнси Полистой уулзаж чадахгүй байдалд хүрсэн. Тиймээс угтах ёслолын ажиллагаа явуулах гэж байна хэмээн мэдэгдсэн байна.

Мөн анхнаасаа ерөнхийлөгчтэй ярилцлага хийхээр төлөвлөж товлоогүй байсан байсан гэжээ. Харин өчигдөр Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны хүн “Дарга Пелоси Солонгост айлчилж буйд баяртай байна. БНСУ болон АНУ-ын Үндэсний Ассамблейн дарга нарын зөвлөлдөх уулзалтаар олон үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм. 

Эх сурвалж: KBS