Чежүд хууль бусаар хөдөлмөр эрхлэх тохиолдол нэмэгдсэн учир 184 Тайланд жуулчдын 100-г нэвтрүүлэхийг хориглож, буцаажээ.
Тодруулбал, БНСУ-ын Чежү хот руу визгүй зорчих системээр нэвтэрсэн гадаад жуулчид хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдол гарч байгаа тул цагаачлалын шалгалтыг улам чангатгаад байгаа юм. Энэ дагуу наймдугаар сарын 02-ны өдрийн /2022.08.02/ 10:10 цагт Тайландын Бангкокоос хөдөлсөн Чежү Эйр компанийн 7С2244 дугаартай онгоцоор очсон 184 Тайланд иргэдийн 100-д нь буюу талаас илүү хувьд нь нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Иймд нэвтрүүлэхийг хориглосон иргэд тус өдрийн оройн 20:30 цагийн нислэгээр Тайланд руугаа буцжээ. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард эрүүл мэндийн жуулчлалын журмаар Чежүд очсон Монгол жуулчдын зарим нь сураггүй алга болж хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаад баривчлагдаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл хууль бусаар хөдөлмөр эрхлэхээр үлдсэн Монгол иргэдийг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу.