АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн Тайваний аралд хийсэн айлчлал өндөрлөж, түүний онгоц агаарт хөөрсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэрээр сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-аас сонгогдсон хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа аж.