УДБЭ театрын тайзнаа тоглогдож байгаа найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг энэ сарын 8 /2022.08.08/-ны өдөр 100 дахь тоглолтоо хийх гэж байгаа ажээ.
Харин энэ хугацаанд “Тамгагүй төр” жүжгийн суудал дүүрэн байсан гэдэг. Тэгвэл өчигдөр /2022.08.02/ тус жүжгийг “MCS” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал үзэж, сонирхосон нь гэрэл зурагчдын дуранд үлджээ.
Энэ талаар олон нийтийн сүлжээнд, “Хонгор нутгийн хосгүй баян "MCS"-ийн Ж.Оджаргал, Жeнко хоёр л нутгийнхаа наадам дээр очсонгүй шив. "Тамгагүй төр" үзээгүй сүүлийн хоёр хүн ч бараг энэ хоёр байх. Өчигдөр Оджа "Тамгагүй төр" үзжээ. Урлагийн түүхэнд урд хожид үзэгдэж харагдаагүй бүтээл "Тамгагүй төр" 8-р сарын 8-нд 100 дахь тоглолтоо хийх гэж буй. Орой болгон дүүрэн үзэгч, үзсэн хүмүүс нь Г.Эрдэнэбилэг, Ш.Доржсүрэн гээд жүжигчид нь МУГЖ болж зэрэг нэмсний дараа дахин үзэж байна. Үзээд үзээд ханашгүй бүтээл нэг байна шүү. Энэ жүжгийг үзэж хүний тоонд орно гэснээс, У.Хүрэлсүх eрөнхийлөгч маань бас үзээгүй байгаа юм байна. Одоо У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр "Тамгагүй төр"-д очиж хүний тоонд орох л үлдлээ. Төр түшиж буй, төрийн толгойд суух, сууж буй, суух санаархалтай хүмүүст ихийг ойлгуулах бүтээл” гэжээ.