Өнөөдөр /2022.08.03/ үдээс хойш Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн твиттер хуудсандаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситай хийсэн уулзалтынхаа гэрэл зургуудыг хуваалцжээ.
Тэрээр, “Тайванийг удаан хугацаанд дэмжиж ирсэнд баяртай байна. Таны айлчлал АНУ-ын Конгресс хоёр талын харилцааг хүчтэй дэмжиж байгааг илэрхийлээд зогсохгүй ардчилсан орнууд нийтлэг сорилтуудын өмнө хамтдаа зогсох мессежийг дэлхий нийтэд өгч байна” гэж бичжээ.
Эх сурвалж: CNN
A pleasure to meet with @SpeakerPelosi & recognise her longstanding support for #Taiwan. Your visit not only reflects strong #US congressional support for bilateral ties – it also sends a message to the world that democracies stand together in the face of common challenges. pic.twitter.com/Qu0qud3106
— 蔡英文 Tsai Ing-wen (@iingwen) August 3, 2022