Хятадын Худалдааны яам Тайванаас зарим жимс, хоёр төрлийн загас жигнэмэг, чихэрийн импорт, элсний экспортыг зогсоож байгаа гэж мэдэгдсэн.
Тэгвэл Тайванийн хэвлэлийн төлөөлөгч Ма Шиаогуан дөнгөж сая мэдээлэл хийж, “Хятадаас Тайвань руу нийлүүлдэг усан үзэм, нимбэг, жүрж, лимоон жимс зэрэг бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Хятадын Худалдааны яам мөн өнөөдөр /2022.08.03/ хагас дамжуулагч чип үйлдвэрлэх гол бүрэлдэхүүн хэсэг болох “байгалийн элс”-ийг Тайваньд экспортлохоо даруй зогсоож байгаагаа мэдэгдээд байгаа. Харин үүний хариуд Тайваний Уул уурхайн товчоо хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улс элсний экспортоо зогсоох нь "хязгаарлагдмал" нөлөө үзүүлэх бөгөөд сүүлийн жилүүдэд Тайваньд Хятадын элсний эрэлт "1 хувиас бага" байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN