Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн өнөөдөр /2022.08.03/ болсон уулзалтын үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус аралд айлчилсанд талархал илэрхийлээд Тайбэй өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд "хэрэгтэй бүхнийг" хийнэ гэж мэдэгджээ.
Түүний ажлын албанаас гаргасан мэдээлэлд, “Цэргийн зохисгүй аюул заналхийлэлд нэмэгдэж байгаач Тайвань ухрахгүй. Бид үндэстнийхээ бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, ардчиллыг батлан хамгаалах шугамаа үргэлжлүүлэх болно" гэжээ. Үүний тулд бид ардчиллын үнэт зүйлсийг хамтдаа хамгаалахын тулд дэлхийн бүх ардчилсан улс орнуудтай хамтран, эв нэгдэлтэй ажиллахыг хүсэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN