Нэнси Пелосигийн онгоц орон нутгийн цагаар 22:44 цагт Тайпей хотын Соншан нисэх онгоцны буудалд газардсан байна. Тэрээр удалгүй АНУ-ын засгийн газрын онгоцноос буухад, Тайваний орон нутгийн албаны хүмүүс түүнийг угтан авчээ.
Пелоси энэ шөнө Тайпей хотын “Grand Hyatt” зочид буудалд хонох төлөвтэй байгаа аж. Харин түүний айлчлалыг эсэргүүцсэн Хятадыг дэмжигч хэсэг хүмүүс “Grand Hyatt” зочид буудлын гадаа бяцхан эсэргүүцлийн жагсаал хийж "Гэртээ харь" гэсэн лоозон барьсан байжээ. Пелоси нь 1997 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Гингрич Тайваньд ирснээс хойш Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн том албан тушаалтан юм.
Пелоси маргааш /2022.08.03/ өглөө Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзаж, Тайваний парламентад очиж, үдээс хойш хүний эрхийн музейд очих төлөвлөгөөтэй байгаа талаар Тайваний хэвлэлүүд мэдээлж байна.
Сонирхуулахад, “Grand Hayatt” зочид буудлыг бүрэн чөлөөлсөн байгаа бөгөөд энэ нь гадны зочинд урд өмнө үзүүлж байгаагүй том хүндлэл аж. Пелоси болон дагалдан яваа 15 конгрессмен 27 давхар буудалд байрлах бөгөөд сул өрөөний төлбөрийг Тайваний Засгийн газраас бүрэн төлжээ.
Эх сурвалж: BBC
🚨🇺🇸Video: American hero Nancy Pelosi enters Grand Hyatt Taipei Hotel. pic.twitter.com/hdMMgKjuN4
— Terror Alarm (@terror_alarm) August 2, 2022