АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми өнөөдөр /2022.08.02/ Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилалт хийж эхэлжээ. Албаны мэдээлэлд, “наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Заасан координатад нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS