АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Азийн дөрвөн орнуудаар хий албан ёсны айлчлал Сингапур улсаас өнөөдөр /2022.08.01/ эхэлжээ. Нэнси Пелосийн Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзсан байна. Н.Пелоси болон түүнтэй хамт яваа Конгрессын гишүүд Сингапурт хоёр өдөр айчлал хийгээд Малайз улс руу аялалаа үргэлжлүүлэх ажээ.
Уулзалтын үеэр уур амьсгалын хямрал, эдийн засгийн хөгжил зэрэг хэд хэдэн асуудлаар АНУ-Сингапурын хамтын ажиллагааны талаар ярилцсан гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн Ерөнхий сайд Ли Сянь Лун, АНУ-Хятадын харилцаа тогтвортой байх нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг онцолсон байна. Мөн Конгрессын гишүүд Малайз, Өмнөд Солонгос, Японд айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд тэнд худалдаа, Ковид-19 тахал, цаг уурын хямрал зэрэг асуудлаар өндөр түвшний уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нэнси Пелосигийн албанаас мэдээлжээ.
Эх сурвалж: CNN