АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хавайд газардсаныхаа дараа Ази тивийг зорих гэж байгаа бөгөөд АНУ-ын Аризонагийн хөлөгт зочилсон байна. Нэнси Пелоси Конгрессын төлөөлөгчдийн хамт Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ажиллаж байгаа бөгөөд Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудаар зочлохоор төлөвлөж байна гэж түүний албанаас мэдэгдсэн байна. Харин түүнийг 24 сая хүн амтай Тайваньд зочлохоор төлөвлөж байна гэсэн таамаглал гарсан ч тус мэдэгдэлд “Тайваний талаар огт дурдаагүй” байна.
Эх сурвалж: CNN