Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдаан өнгөрөгч өдрүүдэд /2022.07.29-31/ Мөрөн суманд болсон. Тус наадамд жүжигчин Ж.Баясгалан Эрлийз насны хурдан морьны уралдаанаас хоёр айраг хүртжээ. Түүний сартай хээр эрлийз дунд насанд, дээд насанд хээр соёолон нь айрагдсан аж. Морьдын уяа сойлгыг Нийслэлийн алдарт уяач Төв аймгийн Жаргалант сумын н.Алтансүх, Нийслэлийн алдарт уяач Б.Гантөмөр нар тааруулжээ.