АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси энэ өдрүүдэд Япон, БНСУ, Малайз, Сингапур гэсэн улсад айлчлал хийхдээ Тайваньд албан ёсоор бус, урьдчилсан байдлаар айлчилна гэж төлөвлөсөн нь БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Учир нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын чөлөөлөх армид хилийн чанадад дайны бус цэргийн үйл ажиллагаа явуулах эрх олгох” тушаалд зургадугаар сарын 15 /2022.06.16/-ны өдөр гарын үсэг зурсан. Ши Жиньпины тус шийдвэр Тайванийг Хятадад нэгтгэхтэй холбоотой гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байгаа юм. Иймд Тайваньд хийх Нэнси Пелосигийн айлчлалыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин эсэргүүцэж “галаар тоглохгүй байх”-ыг сануулсан бол, өчигдөр /2022.07.31/ БНХАУ-ын Коммунист намын албан ёсны төлөөлөгч, “Ши Жиньпины Тайванийн асуудлаар хэлсэн дээрх үгийг давтан сануулж” мэдээлэл хийсэн.
Харин одоогоор БНХАУ болон Тайвань байлдааны бэлэн байдалд шилжиж, Хятадын чөлөөлөх арми Тайванийн арлын ойролцоо цэрэг, техникээ татан төвлөрүүлж, өөрийн газар нутаг дээрээ агаараас хамгаалах пуужингийн сургуулилтыг хийсээр байна. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятадын талаас харвасан пуужин Тайванийн эргийн ойролцоо унасан гэх мэдээлэл ч байна.
🚨 #ALERT 🇨🇳🇹🇼 | Earlier today, #China rapidly deployed EVEN MORE heavy military equipment – including Multiple Rocket Launchers, to the coastal area closest to #Taiwan.
— Terror Alarm (@terror_alarm) July 30, 2022
❗ This was NOT a regular drill. This is preparation for a full assault. pic.twitter.com/P7cpJnJxAJ
🇨🇳🇹🇼 | More footage of #China's military on the shores of the Taiwan Strait. pic.twitter.com/4T26sDcm5j
— Terror Alarm (@terror_alarm) July 30, 2022
Харин АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "Хятадын зүгээс сүр хүчийг үзүүлэх ямар ч шаардлагагүй. Ингэлээ гээд Тайваний талаар баримтлах АНУ-ын Засгийн газрын бодлого өөрчлөгдөхгүй" гэж мэдэгдээд байна. Мөн сэтгүүлчийн, “Хятад Тайвань руу довтолбол АНУ цэргийн тусламж үзүүлэх үү” гэсэн асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Тийм” гэж хариулж байжээ.
🇺🇲🇹🇼⚡🇨🇳 | #Biden confirmed that unlike Ukraine, the United States WILL militarily defend #Taiwan against China. pic.twitter.com/uC83686Q0E
— Terror Alarm (@terror_alarm) July 30, 2022
Учир нь 1979 онд АНУ-ын Конгресс "Taiwan Relations Act" буюу "Тайваньтай тогтоох харилцааны тухай" хуулийг батлан гаргажээ. Тус хуульд зааснаар, “Эх газрын Хятадын зүгээс Тайваньд халдан довтолбол цэргийн хүчээр хамгаалах болно” гэж тусгажээ. Иймд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Тайванийн эргийн усанд орж ирсэн гэх албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна. Мөн БНХАУ-ын зүгээс Тайвань руу халдан довтолбол Хятадад хориг тавина гэдгээ Швейцар анхааруулаад байна.
Swiss set to match EU sanctions if China invades Taiwan - agency chief https://t.co/iVnVY0Ub4b pic.twitter.com/GmT5dUxz58
— Reuters (@Reuters) July 30, 2022
Тэгвэл Ненси Пелосигийн айлчлалыг Конгресс дахь Бүгд найрамдах нам дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд тус намаас Конгресст сонгогдсон долоон гишүүн багтсан гэх мэдээлэл байна. Ийнхүү Америкийн улс төрчдийн айлчлал Тайванийн тусгаар тогтнолыг зөвшөөрч буй үйлдэл гэж үзэж байна. Харин Нэнси Пелоси яг одоо азид ирсэн бөгөөд түүний онгоц Хавайд газардсан, тэрээр АНУ-ын агаарын цэргийн хүчний Boeing C-17A Globemaster III онгоцоор Хавайгаас хөдөлсөн, түүний аюулгүй байдлын үүднээс нислэгийн байрлалыг нууцалсан гэх мэдээлэл гараад байна.
🚨 #ALERT 🇺🇲🇹🇼🇨🇳 | The tracking of Nancy Pelosi's plane gets inexplicably restricted by FlightRadar24.
— Terror Alarm (@terror_alarm) July 30, 2022
🌎 #Pelosi's plane was last tracked landing in #Hawaii for refueling. pic.twitter.com/Bx5WUtz9cR