Тайваньд хийх Нэнси Пелосигийн айлчлалыг БНХАУ эсэргүүцэж "шийдвэртэй, хүчтэй арга хэмжээ авна" гэж мэдэгдэв

Тайваньд хийх Нэнси Пелосигийн айлчлалыг БНХАУ эсэргүүцэж "шийдвэртэй, хүчтэй арга хэмжээ авна" гэж мэдэгдэв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл АНУ, БНХАУ-ын хооронд ширүүн яриа өрнүүлж, Бээжин хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна.

Бээжин Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалыг өнөөг хүртэл эсэргүүцэж, хэрэв ямар нэгэн аялал хийвэл "шийдвэртэй, хүчтэй арга хэмжээ" авахаа амлаж байгаа юм. Харин АНУ Тайванийг дэмжих нь чухал гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын хууль тогтоогчид Пелосиг Тайвань руу явахыг уриалсан. 

Тэгвэл Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэн болон түүний албанаас Нэнси Пелосигийн айлчлалыг дэмжсэн, эсэргүүцсэн ямар ч мэдэгдэл гараагүй бол, Ерөнхий сайд Су Цэн Чан “Пелосид маш их талархаж байна. Бид гадаадаас ирсэн зочдыг найрсаг угтан авдаг” гэж хэлсэн байна.  Сонирхуулахад, Хятадын эрх баригч Коммунист нам 24 сая хүн амтай ардчилсан өөрөө удирдах ёсны арал болох Тайванийг хэзээ ч хяналтандаа байлгаж байгаагүй бөгөөд, харин газар нутгийг нь өөрийнхөө нэг хэсэг хэмээн үздэг юм. 

Эх сурвалж: CNN