ШУУРХАЙ: Чежүд алга болсон Монгол иргэдийн ДӨРВИЙГ хууль бусаар ажил хийж байхад нь баривчилсан гэжээ

ШУУРХАЙ: Чежүд алга болсон Монгол иргэдийн ДӨРВИЙГ хууль бусаар ажил хийж байхад нь баривчилсан гэжээ

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид БНСУ-ын тодорхой заасан хот, онгоцны буудлаар дамжин 30 хоног хүртэл визгүй зорчих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ хүрээнд манай Монгол улсаас визгүй журмаар хамгийн эхний ээлжийн 150 гаруй иргэн өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ тус улсын Чежү аралд эмчилгээ, аялал жуулчлалын журмаар очсон юм. Тэгвэл эдгээр Монголын бүлэг жуулчдын 18 нь одоогоор ажил эрхэлж, хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй нөхцөл байдалд байгаа юм. Учир нь тэдний виз нэг сарын хугацаанд хүчинтэй ба энэ сарын 22-ны өдөр /2022.07.22/ албан ёсоор дуусаж, хууль бус оршин суугч ангилалд ороод байгаа ажээ.

-БАРИВЧЛАГДСАН ИРГЭД ХАМААТАН БАЙСАН НЬ ТОГТООГДСОН ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ -

Тэгвэл өчигдөр /2022.07.29/ тус аралд хууль бусаар ажиллаж буй дөрвөн Монгол иргэнийг баривчилсан байна. Тэднийг одоогоор цагаачлалын тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа бөгөөд эхний байдлаар тэдний хоёр нь ах дүүс байсан нь тогтоогджээ. Тэд 2017, 2018 онд Чежүд Монголын буддын баримал нутагшуулах замаар очиж үлдээд, хууль бусаар ажиллаж байсан байна.

Харин үлдсэн хоёр нь өнгөрсөн сард Чежүд эрүүл мэндийн жуулчлалаар очиж визний хугацаагаа хэтрүүлсэн иргэд байсан бөгөөд Чежү хотын цэвэрлэгээ үйлчилгээний компанид ажиллаж байжээ.

Тэд мөн ах, эгч дүүсийн хүүхдүүд байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард хамаатан, төрөл төрөгсөдтэйгөө хамт ажил хийж байсан нь тогтоогдсон аж.

-ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АЛБА ЗЭРЭГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС АВСАН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН БАРИВЧИЛЖЭЭ-

БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсын Үндэсний тагнуулын алба гэх мэт холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэлд үндэслэн хууль бус ажил эрхэлж байсан газруудыг илрүүлж, тэднийг баривчлахаар гүйцэтгэх ажилтнуудыг илгээсэн гэжээ. Баривчлагдсан монголчууд болон тэдний ажил олгогчдод холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц Цагаачлалын албанаас тэднийг албадан гаргах арга хэмжээ авсан талаараа мэдэгдэх юм байна. Одоогоор үлдсэн Монгол иргэдийг хаана байгааг тогтоохоор ажиллаж байна гэв.

Эх сурвалж: MK