Өчигдөр /2022.07.28/ орой Хонконг хотод хөвгүүдийн “Mirror” хамтлагийн тоглолтын үеэр асар том дэлгэц бүжигчдийн дээрээс унасан байна.
Үүний улмаас хоёр эрэгтэй бүжигчин эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний нэг нь хүзүүндээ гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байгаа бол нөгөөгийнх нь биеийн байдал хэвийн байгаа талаар Хонконгийн хэвлэлд мэдээлсэн байна. Мөн хөгжмийн концертыг тэр даруйд зогсоож, цугларсан хүмүүсийг талбайгаас тайван гарасан байна. Харин хотын дарга Жон Ли "Би энэ үйл явдалд цочирдож байна" хэмээгээд "Гэмтсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэднийг удахгүй эдгэрнэ гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC